Skip to Content
Мөнгө авах

💰 Мөнгө авах

Та баталгаа болгож байршуулсан хөрөнгийнхөө 60%-ийг хүртэл мөнгө болгон авах боломжтой.

Баруун доор байрлах товчийг дармагц бүх авдаруудын жагсаалт гарч ирнэ. Авдар бүрийн өртөг Мөнгө авах товчны доор хувиар харагдана.

🟢 Боломжит – Тухайн авдараас авах боломжит мөнгөний дээд хэмжээ
🔵 Нийт – Тухайн авдарт дарсан хөрөнгийн нийт дүн


📌 Хэрхэн мөнгө авах вэ?

  1. АвДар Хэтэвч-дээ нэвтэрч Авсан мөнгө хуудсыг нээнэ.
  2. Баруун дээд буланд байрлах “+” тэмдэгтэй товчийг дарж авдаруудын жагсаалтыг гаргана.
  3. Сонирхсон авдарынхаа доорх “Мөнгө авах” товчийг дарна.
  4. Нээсэн цонхонд авахыг хүсэж буй дүнгээ MONT-оор оруулна. Таны авах боломжит дүн автоматаар харагдана.
  5. Хугацаа хэсгээс хүссэн хугацаагаа сонгоно.
  6. Таны санхүүгийн чадварын өөрчлөлт графикаар харагдана.
  7. Шимтгэлийн мэдээлэлтэй танилцаж, баталгаажуулалт хийнэ.
  8. Хэрэв таны хүссэн дүнгээр гарах боломжгүй бол мөнгө авах захиалга үүсгэх цонх гарч ирнэ. Мөнгө авах захиалга үүсгэх тухай энд дарж танилцана уу.
  9. Нөхцөлтэй танилцаж, Мөнгө авах товчийг дарна.
  10. Богино хугацааны дараа таны хэтэвчинд MONT орно.

Крипто хэтэвч рүү авсан MONT-оо хэрхэн гаргах талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Баталгаа хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.


💵 Хэрхэн төлөлт хийх вэ?

Та сар бүрийн эхний өдөр авсан мөнгөний өртгийг төлөх шаардлагатай.

  1. Авсан мөнгө хуудсанд орно.
  2. Таны авсан өглөг харагдана. Тухайн өглөг дээр дарснаар Төлөх, Хаах, Дэлгэрэнгүй гэсэн 3 сонголт гарч ирнэ.
  3. Төлөх товчийг дарна.
  4. Төлөх арга сонгох:
    • Крипто хэтэвчээр: Хэтэвчинд MONT байвал систем заасан дүнг оруулж төлнө.
    • Банкны дансаар: MONT байхгүй бол өөрийн дансаа сонгон шилжүүлнэ.
  5. Мэдээллээ шалгаж, Төлөх товчийг дарж баталгаажуулна.
💡
Дэлгэрэнгүй товчийг дарж, төлөлтийн мэдээлэл болон хуулгатай танилцах боломжтой.

✅ Хэрхэн өглөг хаах вэ?

  1. Авсан мөнгө хуудсанд орж, тухайн өглөгийг сонгоно.
  2. Хаах товчийг дарна.
  3. Төлөх арга сонгох:
    • Крипто хэтэвчээр: Хэтэвчинд MONT байвал заасан дүнг оруулж хаах боломжтой.
    • Банкны дансаар: MONT байхгүй бол өөрийн дансаа сонгон шилжүүлнэ.
  4. Мэдээллээ шалгаж, Хаах товчийг дарна.

Хаагдсан өглөгүүдийг Миний өглөг цонхонд 0 дүнтэйгээр харагдана.
Хаасан өглөгүүдийг тусад нь харуулах шинэчлэлт удахгүй нэвтэрнэ.

📋 Хэрхэн мөнгө авах захиалга өгөх вэ?

Хэрвээ таны сонгосон авдар дээрх боломжит дүн хүрэлцэхгүй бол та мөнгө авах захиалга үүсгэх боломжтой.


  1. АвДар Хэтэвч рүү нэвтэрч Авсан мөнгө хуудсыг нээнэ.
  2. Баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, авдаруудын жагсаалтыг гаргана.
  3. Сонирхсон авдарынхаа доорх Мөнгө авах товчийг дарна.
  4. Гарч ирсэн цонхонд авахыг хүссэн дүнгээ MONT-оор оруулна. Авч болох боломжит дүн автоматаар харагдана.
  5. Хугацаа хэсгээс хүссэн хугацаагаа сонгоно.
  6. Санхүүгийн чадварын өөрчлөлт графикаар харагдана.
  7. Шимтгэлтэй танилцаж, баталгаажуулалт хийнэ.
  8. Хэрвээ таны хүссэн дүн боломжгүй бол мөнгө авах захиалга үүсгэх цонх гарч ирнэ.
  9. Захиалга үүсгэх товчийг дарсны дараа, шимтгэл төлөх банкны данс-аа сонгоно.
  10. Тухайн авдарт харилцагчид таны хүссэн дүнгээр мөнгө дарснаар захиалга автоматаар биелж, таны крипто хэтэвчинд MONT автоматаар орно.

Мөнгө авах захиалга нь зөвхөн хөрөнгө оруулагч өөрийн мөнгийг авдар дээр дарснаар таны хүсэлт биелнэ.

Last updated on