Skip to Content
Крипто баталгаа

🛡️ Баталгаа хөрөнгө

Баталгаа хөрөнгө нь хэрэглэгч авдараас мөнгө авах үед баталгаа болгон байршуулдаг хөрөнгө юм. Хэрэв хэрэглэгч авсан мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлж чадахгүй бол систем энэ хөрөнгийг хэсэгчлэн эсвэл бүрэн зарж борлуулан авдар болон бусад хэрэглэгчдийн эрсдэлийг хамгаалдаг.

Та өөрийн баталгаа хөрөнгийн 60%-ийн дүн хүртэл мөнгө авах боломжтой.


📌 Хэрхэн баталгаа хөрөнгө нэмэх вэ?

  1. АвДар Хэтэвч-дээ нэвтэрч Баталгаа хөрөнгө хуудсыг нээнэ.
  2. Баруун дээд буланд байрлах “+” тэмдэгтэй товчийг дарна.
  3. Баталгаа хөрөнгийн төрлөө сонгоно. (Одоогоор ARDX болон ARDM токен дэмжигдэнэ.)
  4. Нэмэхийг хүссэн дүнгээ MONT-оор оруулна. Санхүүгийн чадварын өөрчлөлт доорх графикаар харагдана.
  5. Шимтгэлийн мэдээлэлтэй танилцаж, Баталгаа нэмэх товчийг дарна.
  6. Баталгаажуулалтын цонх дээр мэдээллээ шалгаад дахин Баталгаа нэмэх товчийг дарна.

Блокчэйн гүйлгээ хийгдсэн тохиолдолд таны баталгаа хөрөнгийн мэдээлэл тодорхой хугацааны дараа шинэчлэгдэнэ.


➕ Хэрхэн баталгаа хөрөнгө байршуулах вэ?

Баталгаа хөрөнгийг блокчэйн эсвэл Ард апп-ын хэтэвч ашиглан нэмэх боломжтой. Сонгосон хөрөнгөн дээр дарахад дараах 4 товч харагдана: Орлого, Нэмэх, Татах, Дэлгэрэнгүй.

🔗 Блокчэйн гүйлгээгээр нэмэх

  1. Сонгосон хөрөнгөн дээр дарж Орлого товчийг дарна.
  2. Гарч ирэх хаяг, QR кодыг ашиглан токеноо илгээнэ.
⚠️

АвДар Хэтэвч одоогоор зөвхөн Polygon сүлжээг дэмждэг. Илгээх токены сүлжээг сайтар шалгаарай.

⚠️

Блокчэйн гүйлгээ буцаагдах боломжгүй. Хаяг, сүлжээгээ сайтар шалгана уу.

💼 Ард апп-ын хэтэвчнээс нэмэх

  1. Сонгосон хөрөнгөн дээр дарж Нэмэх товчийг дарна.
  2. Төрөл болон дансаа сонгож, нэмэх дүнгээ оруулна.
  3. Шимтгэлийн мэдээлэлтэй танилцаж, Баталгаа нэмэх товчийг дарна.
  4. Баталгаажуулалтын цонх дээр дахин Баталгаа нэмэх товчийг дарна.
⚠️

Ард апп-аар нэг өдөрт 100,000 ARDX хүртэл гүйлгээ хийх боломжтой. Дүн хэтэрсэн тохиолдолд гүйлгээ амжилтгүй болно.


🔽 Хэрхэн баталгаа хөрөнгө татах вэ?

  1. Сонгосон баталгаа хөрөнгөн дээр дарж Татах товчийг сонгоно.
  2. Татах дүнгээ MONT-оор оруулна.
  3. Шимтгэлийн мэдээлэлтэй танилцаж, Баталгаа татах товчийг дарна.
  4. Баталгаажуулалтын цонх дээр мэдээллээ шалгаад дахин Баталгаа татах товчийг дарна.

Татсан хөрөнгө таны крипто хэтэвчинд орж ирнэ.

Last updated on