Skip to Content
Түгээмэл асуултууд

Энэ хэсэг нь АвДар Хэтэвчийн талаар хэрэглэгчдэд түгээмэл тулгардаг асуултууд болон тэдгээрийн хариултуудыг агуулсан болно. Хэрэв таны сонирхсон асуулт энд байхгүй бол манай Telegram сувагт нэгдэж асуугаарай. Бид туслахад үргэлж бэлэн байна. Бид асуултуудыг тогтмол хугацаанд шинэчлэн баяжуулах болно.

АвДар Хэтэвч гэж юу вэ, ямар боломжуудтай вэ?

АвДар Хэтэвч нь таны крипто хөрөнгийг удирдах, бага өртөгтэй мөнгө авах, өндөр өгөөжтэй мөнгө дарах боломж бүхий төвлөрсөн бус хэтэвчний платформ юм.

MONT хэрхэн татан авах вэ?

  1. “Крипто хэтэвч” цэснээс MONT-ийн доорх “Татан авах” товчийг дарна.
  2. “Хүлээн авах данс” хэсэгт дарж өөрийн банкны дансыг сонгоно.
  3. Татан авах дүнгээ оруулж “Татан авах” товчийг дарна.
  4. Баталгаажуулалтын цонх дээр мэдээллээ шалгаж, дахин “Татан авах” товчийг дарснаар гүйлгээ хийгдэнэ.

АрдМааний (ARDM) гэж юу вэ, АвДар Хэтэвчтэй хэрхэн холбоотой вэ?

ARDM нь АвДар Хэтэвчний экосистем дэх үндсэн токен юм. ARDM эзэмшигч нь:
  • Улирал бүр шимтгэлийн орлогоос өгөөж хүртэх
  • DAO санал хураалтад оролцох эрхтэй
Last updated on