Skip to Content
Метамаск хэтэвч

Хэрхэн АрдМааний (ARDM) метамаскаас татах вэ?

Хэрэв таны АрдМааний метамаск хэтэвчинд хадгалагдаж байгаа эсвэл www.ardmoney.com дээрх апп дээр stake хийгдэн хадгалагдаж байгаа бол доорх зааврын дагуу шилжүүлнэ үү.

Хэрхэн ardmoney.com дээрээс стейк цуцалж, метамаскаас гаргах вэ?

  1. https://ardmoney.com/stake хаягаар нэвтэрч орно.
  2. Баруун дээр байрлах Хэтэвчтэй холбох товчийг дарна.
  1. Метамаск хэтэвчийг сонгоно.
  1. Гарч ирэх шинэ цонхонд Метамаск хэтэвчнийн нууц үгээ оруулж Unlock товчийг дарна.
  2. Сайт дээр таны үлдэгдэл харагдана. Хэрэв та стейк хийсэн бол Стейк цуцлах товч дээр дарна.
  1. sARDM гэсэн нүдэн дээр стейк цуцлах хэмжээгээ оруулна.
  2. Баталгаажуулах товчийг дарна. Метамаск автоматаар Spending cap request дэлгэцийг харуулах ба доор байрлах Confirm товчийг дарна. “Токен баталгаажлаа” гэсэн цонх сайт дээр гарч ирнэ.
  1. Сайт дээр стейк цуцлах товчийг дарахад Метамаск дээр Transaction request цонх нээгдэнэ. Confirm товчийг дарна.
  1. Таны хэтэвчинд ARDM токен байршсан харагдана. (Хэрэв ARDM токен харагдахгүй бол энд дарж хэрхэн нэмэх заавартай танилцана уу.)
  1. ARDM токен дээр дарж Send товчийг дарна.
  1. idax биржийн хэтэвчний хаягыг “To” гэсэн нүдэнд оруулна (хэтэвчний хаяг хуулахдаа BSc сүлжээг сонгох шаардлагатай)
  1. Шилжүүлэх ARDM хэмжээг оруулж “Continue” товчийг дарна.
  1. Хаяг болон мэдээллээ нягталж “Confirm” товчийг дарна.
  2. Гүйлгээ амжилттай болсон мэдэгдэл Метамаск дээр харагдна.
⚠️

Метамаск дээр гүйлгээ хийхэд шимтгэл төлөх BNB токен шаадлагатай.


Хэрхэн метамаск дээр ARDM токен нэмэх вэ?

  1. Метамаскруу нэвтэрч орно.
  2. Дээр харагдах сүлжээнээс Binance Smart Chain-ийг сонгоно. Хэрэв харагдахгүй бол доорх зургийн дагуу “Add a custom network” товчийг даран тохируулна уу.

  1. Binance Smart Chain текстний баруун талд байрлах гурван цэг бүхий меню дээр дарж + Import tokens товчийг дарна.
  1. Доор харагдах Custom token товчийг дарж Select a network дээр Binance Smart Chain сонгоно.
  1. Token contract address мөрөн дээр доорх хаягыг хуулж оруулна.
0xE849188F76c0dA93b5eD310a1F72127914b3A7b9
  1. Амжилттай хийгдсэн тохиолдолд Token symbol: ARDM, Decimal places: 18 болж харагдана. (Дээд зургийг харна уу)
  2. Дараагийн цонх дээр таны эзэмшиж буй ARDM хэмжээ харагдаж Import товчийг дарснаар таны метамаск хэтэвчинд харагдана.

Хэрэв та гар утасны метамаск аппликэйшн ашиглаж буй бол

Дээрх зааврын дагуу хийх боломжтой ба метамаскын өөрийн хөтөчийг ашиглаж Ardmoney.com-ийг ашиглах нь хялбар байдаг.


idax дээрх орлогын хаяг харах

  1. idax биржрүү нэвтэрч орно.
  2. Хэтэвч/Wallet цэсрүү орно.
  3. Орлого/Deposit товчийг дарна.
  1. Гарч ирсэн цонхноос ARDM токеныг сонгоно.
  2. BEP20 сүлжээг сонгож гарч ирсэн хаягийг хуулна.

АвДар Хэтэвчрүү АрдМааний баталгаа хөрөнгө нэмэх

Last updated on