6. Мөнгө зээлдүүлэх — Нийлүүлэлт үүсгэх
Хэрэв та өөрийн мөнгийг бусдад зээлдүүлж өгөөж авахыг хүсвэл шинэ Нийлүүлэлт үүсгэнэ.
-
Мөнгөний зах руу орно.
-
Нийлүүлэлт табыг сонгоно.
-
Баруун талын + товчийг дарна.
-
Мөнгө гарах хэтэвч эсвэл дансаа сонгоно.
Жишээ:
- Ard Credit
- Crypto wallet
-
Байршуулах дүнгээ оруулна.
-
Жилийн хүүгээ сонгоно.
-
Хаагдах буюу дуусах хугацаагаа сонгоно.
-
Үргэлжлүүлэх товчийг дарна.
-
Баталгаажуулах дэлгэц дээр дараах мэдээллийг шалгана:
- Мөнгө гарах хэтэвч
- Байршуулах дүн
- Жилийн хүү
- Дуусах хугацаа
- Шимтгэл
- Нийт дүн
-
Бүх зүйл зөв бол Байршуулах товчийг дарна.
Амжилттай байршуулсны дараа таны нийлүүлэлт Мөнгөний зах дээр харагдаж, бусад хэрэглэгч тухайн мөнгөнөөс зээл авах боломжтой болно. Мөн энэ нь Миний байршуулсан мөнгө хэсэгт давхар харагдана.
Last updated on