Skip to Content

Батлан даалт авах

Бусдаас авах хэсэгт танд бусад хэрэглэгчээс өгсөн батлан даалтууд харагдана.

Карт дээр дараах мэдээлэл байна:

МэдээлэлТайлбар
Батлан даагчБатлан даалт гаргаж өгсөн хэрэглэгч
Нийт дүнТанд олгосон батлан даалтын хэмжээ
ҮлдэгдэлАшиглаж болох үлдэгдэл
ТөлөвИдэвхтэй эсэх
Дуусах хугацааБатлан даалт хүчинтэй байх огноо
ХөлсБатлан даалт ашигласны шимтгэл
АшиглахБатлан даалтыг ашиглах үйлдэл

Батлан даалтаа ашиглан мөнгө авахдаа:

  1. Батлан даалт хэсэг рүү орно.
  2. Бусдаас авах цэсийг сонгоно.
  3. Ашиглах батлан даалтын картаа нээнэ.
  4. Ашиглах товчийг дарна.
  5. Системийн зааврыг дагана.
  6. Мөнгөний зах руу орно.
  7. Нийлүүлэлт цэсийг сонгоно.
  8. Өөрт тохирох нийлүүлэлтийг сонгоод үлдэгдэл, жилийн хүү, хаагдах өдөр, бусад нөхцөлийг шалгана.
  9. Мөнгө авах товчийг дарж, авах дүнгээ оруулан, баталгаажуулах дэлгэц дээр мэдээллээ шалгаад үргэлжлүүлнэ.

Анхаарах зүйл:

  • Та зөвхөн өөрт олгогдсон батлан даалтыг ашиглана.
  • Бусдын батлан даалтыг ашиглах боломжгүй.

Хэрэв Мөнгөний зах → Нийлүүлэлт хэсэгт Жагсаалт хоосон гэж харагдвал одоогоор шууд мөнгө авах боломжтой санал байхгүй гэсэн үг.

Энэ тохиолдолд:

  • Шинэ нийлүүлэлт гарч ирэхийг хүлээх
  • Эсвэл өөрийн Эрэлт үүсгэх
Last updated on