Skip to Content
АвдарМөнгөний захМөнгөний зах

2. Мөнгөний зах

Мөнгөний зах бол Авдарын үндсэн хэсэг. Энд хэрэглэгчид зээл авах хүсэлт болон зээлдүүлэх саналаа байршуулна.

Мөнгөний зах дээр хоёр үндсэн цэс байна:

  • Эрэлт
  • Нийлүүлэлт

2.1 Эрэлт

Эрэлт гэдэг нь мөнгө зээлэх хүсэлтэй хэрэглэгчдийн жагсаалт юм.

Энгийнээр:

“Би мөнгө зээлмээр байна.”

Эрэлт үүсгэхдээ ихэвчлэн дараах мэдээлэл орно:

  • Зээлэх дүн
  • Санал болгох хүү
  • Хугацаа
  • Хэсэгчлэн санхүүжүүлэх эсэх
  • Дуусах хугацаа

2.2 Нийлүүлэлт

Нийлүүлэлт гэдэг нь мөнгөө бусдад зээлдүүлэхээр байршуулсан хэрэглэгчдийн санал юм.

Энгийнээр:

“Би мөнгөө зээлдүүлж өгөөж авахыг хүсэж байна.”

Энэ хэсгийг хоёр төрлийн хэрэглэгч ашиглана:

  1. Мөнгө хэрэгтэй хэрэглэгч бэлэн байгаа нийлүүлэлтээс сонгож шууд мөнгө авна.
  2. Мөнгөө зээлдүүлэх хэрэглэгч өөрийн мөнгийг байршуулж өгөөж авна.

Нийлүүлэлт жагсаалтын карт дээр ихэвчлэн дараах мэдээлэл харагдана:

МэдээлэлТайлбар
Үлдэгдэл / ДүнТухайн нийлүүлэлтээс авах боломжтой мөнгөн дүн
Хүү / жилийн %Зээлийн жилийн хүү
Хаагдах өдөрТухайн нийлүүлэлт хүчинтэй байх хугацаа
Мөнгө авахТухайн нийлүүлэлтээс шууд мөнгө авах товч
Үйлдлийн товчнуудНэмж байршуулах, хугацаа сунгах, буцаан татах зэрэг үйлдэл хийх товчнууд

Жишээ нь:

  • Үлдэгдэл: 350,000 MONT
  • Хүү: 18.50%
  • Хаагдах өдөр: 2026.07.29

Жагсаалтын дээрх шүүлтүүр болон эрэмбэлэх сонголтоор бага хүүтэй, өндөр үлдэгдэлтэй, эсвэл хаагдах хугацаагаар саналуудыг хурдан олж болно.

Хэрэв Нийлүүлэлт хэсэгт Жагсаалт хоосон гэж харагдвал одоогоор шууд авах боломжтой санал байхгүй гэсэн үг. Энэ тохиолдолд шинэ нийлүүлэлт гарч ирэхийг хүлээх эсвэл өөрийн Эрэлт-ийг үүсгэж болно.


3. Мөнгөний зах дээр хэрхэн оролцох вэ?

Авдар дээр та хоёр үндсэн аргаар оролцож болно.

3.1 Өөрийн хүсэлт эсвэл саналаа үүсгэх

Хийх зүйлХаана орох вэ?Үйлдэл
Мөнгө зээлэх хүсэлт байрлуулахЭрэлтШинэ эрэлт үүсгэнэ
Мөнгө зээлдүүлэх санал байрлуулахНийлүүлэлтШинэ нийлүүлэлт үүсгэнэ

3.2 Бэлэн саналаас сонгох

Хийх зүйлХаана орох вэ?Үйлдэл
Мөнгө шууд зээлж авахНийлүүлэлтБэлэн байгаа саналаас сонгоно
Мөнгөө шууд зээлдүүлэхЭрэлтЗээл хүссэн хэрэглэгчийг сонгож санхүүжүүлнэ

Жишээ нь:

  • Танд мөнгө яаралтай хэрэгтэй бол заавал шинэ Эрэлт үүсгэх шаардлагагүй. Нийлүүлэлт хэсгээс бэлэн саналаас сонгож болно.
  • Та мөнгөө хурдан ажиллуулж өгөөж авахыг хүсвэл заавал шинэ Нийлүүлэлт үүсгэх шаардлагагүй. Эрэлт хэсгээс хүсэлт сонгож шууд санхүүжүүлж болно.

Last updated on