5. Бэлэн нийлүүлэлтээс шууд мөнгө авах
Хэрэв танд мөнгө яаралтай хэрэгтэй бол шинэ Эрэлт үүсгэхийн оронд бэлэн Нийлүүлэлт-ээс сонгож болно.
-
Мөнгөний зах руу орно.
-
Нийлүүлэлт табыг сонгоно.
-
Жагсаалтаас өөрт тохирох нийлүүлэлтийг сонгоно.
-
Дараах мэдээллийг шалгана:
- авах боломжтой үлдэгдэл
- жилийн хүү
- хаагдах өдөр
- бусад нөхцөл
-
Мөнгө авах товчийг дарна.
-
Авах дүнгээ оруулна.
-
Оруулсан дүн нь тухайн нийлүүлэлтийн үлдэгдэл болон таны авах боломжит хэмжээнд багтаж байгаа эсэхийг шалгана.
-
Мэдээллээ шалгаад үргэлжлүүлнэ.
-
Баталгаажуулах дэлгэц дээр зээлийн дүн, хүү, шимтгэл болон нийт нөхцөлийг шалгана.
-
Бүх зүйл зөв бол мөнгө авах үйлдлээ баталгаажуулна.
Нийлүүлэлт жагсаалтын дээрх шүүлтүүр, эрэмбэлэх сонголтоор бага хүүтэй эсвэл өөрт тохирох үлдэгдэлтэй саналуудыг илүү хурдан олох боломжтой.
Нийлүүлэлт хоосон байвал
Хэрэв Нийлүүлэлт хэсэгт Жагсаалт хоосон гэж харагдвал одоогоор шууд авах боломжтой санал байхгүй гэсэн үг.
Энэ тохиолдолд:
- шинэ нийлүүлэлт гарч ирэхийг хүлээх
- эсвэл өөрийн Эрэлт үүсгэх
боломжтой.