Skip to Content
АвдарХадгалалт ба захиалгаМиний байршуулсан мөнгө

8. Миний байршуулсан мөнгө

Миний байршуулсан мөнгө хэсэгт та Мөнгөний зах дээр байршуулсан буюу нийлүүлсэн мөнгөө удирдана.

Энд таны байршуулалт карт хэлбэрээр харагдана.

Карт дээрх мэдээлэл

МэдээлэлТайлбар
ОгнооБайршуулсан огноо
ВалютЖишээ нь MONT
Үлдэгдэл / ДүнТухайн нийлүүлэлт дээр байгаа нийт болон үлдсэн дүн
Татах боломжтой дүнОдоогоор ашиглагдаагүй, буцаан татаж болох сул дүн
ТөлөвACTIVE зэрэг төлөв
Ашиглагдсан хувьБайршуулсан мөнгөнөөс хэдэн хувь нь зээлдүүлэгдсэнийг харуулна
Хаагдах өдөрТухайн нийлүүлэлт хүчинтэй байх огноо
Хүү / жилийн %Жилийн өгөөжийн хувь
Хуримтлагдсан өгөөжОдоогоор хуримтлагдсан өгөөж
Үйлдлийн товчнуудНэмж байршуулах, хугацаа сунгах, буцаан татах зэрэг үйлдэл хийх товчнууд

Боломжтой үйлдлүүд

Байршуулсан мөнгөний карт дээрх цэснээс дараах үйлдлүүдийг хийж болно:

  1. Нэмж байршуулах
  2. Буцаан татах
  3. Өгөөж татах
  4. Хугацаа сунгах
  5. Хаах

8.1 Нэмж байршуулах

Хэрэв та тухайн нийлүүлэлт дээрээ нэмж мөнгө байрлуулахыг хүсвэл Нэмж байршуулах сонголтыг ашиглана.

Алхмууд:

  1. Миний байршуулсан мөнгө хэсэг рүү орно.

  2. Нэмэхийг хүссэн нийлүүлэлтийнхээ карт дээрх + эсвэл Нэмж байршуулах үйлдлийг сонгоно.

  3. Мөнгө гарах хэтэвчээ сонгоно.

  4. Цааш товчийг дарна.

  5. Байршуулах дүнгээ оруулна.

  6. Дараах мэдээллийг шалгана:

    • нөхцөл
    • жилийн хүү
    • дуусах хугацаа
    • данс
    • мөнгө гарах хэтэвч
    • байршуулах дүн
  7. Үргэлжлүүлэх товчийг дарна.

  8. Баталгаажуулах дэлгэц дээр дараах мэдээллийг дахин шалгана:

    • данс
    • мөнгө гарах хэтэвч
    • байршуулах дүн
    • жилийн хүү
    • дуусах хугацаа
  9. Мэдээлэл зөв бол Байршуулах товчийг дарна.


8.2 Буцаан татах

Буцаан татах нь байршуулсан боловч хараахан ашиглагдаагүй сул мөнгөө буцаан авах үйлдэл юм.

Алхмууд:

  1. Миний байршуулсан мөнгө хэсэг рүү орно.

  2. Буцаан татах нийлүүлэлтийнхээ цэсийг дарна.

  3. Буцаан татах-ыг сонгоно.

  4. Сул буюу татах боломжтой дүнг шалгана.

  5. Татах дүнгээ оруулна.

  6. Үргэлжлүүлэх товчийг дарна.

  7. Баталгаажуулах дэлгэц дээр дараах мэдээллийг шалгана:

    • данс
    • татах дүн
    • шимтгэлийн дүн
    • татах эцсийн дүн
  8. Мэдээлэл зөв бол Баталгаажуулах товчийг дарна.


8.3 Өгөөж татах

Өгөөж татах нь таны байршуулсан мөнгөнөөс хуримтлагдсан өгөөжийг авах үйлдэл юм.

Та өгөөжөө хоёр янзаар ашиглаж болно:

СонголтТайлбар
Хэтэвч рүү татахХуримтлагдсан өгөөжийг өөрийн хэтэвч рүү авна
Байршуулсан мөнгөн дээрээ нэмэхӨгөөжөө дахин нийлүүлэлт дээрээ нэмнэ

Алхмууд:

  1. Миний байршуулсан мөнгө хэсэг рүү орно.
  2. Өгөөж татах байршуулалтынхаа цэсийг дарна.
  3. Өгөөж татах-ыг сонгоно.
  4. Татах дүнгээ оруулна.
  5. Хоёр сонголтоос нэгийг нь сонгоно:
    • Хэтэвч рүү татах
    • Байршуулсан мөнгөн дээрээ нэмэх
  6. Үргэлжлүүлэх товчийг дарна.
  7. Баталгаажуулах дэлгэц дээр шалгаад баталгаажуулна.

8.4 Хугацаа сунгах

Хэрэв та байршуулсан мөнгөө Мөнгөний зах дээр илүү удаан байлгахыг хүсвэл Хугацаа сунгах сонголтыг ашиглана.

Алхмууд:

  1. Миний байршуулсан мөнгө хэсэг рүү орно.
  2. Сунгах байршуулалтынхаа цэсийг дарна.
  3. Хугацаа сунгах-ыг сонгоно.
  4. Одоогийн дуусах хугацааг шалгана.
  5. Шинэ сунгах хугацаагаа сонгоно.
  6. Хугацаа сунгах товчийг дарна.

8.5 Хаах

Хаах нь тухайн байршуулалтыг цаашид идэвхгүй болгох үйлдэл юм.

Энэ сонголтоор тухайн байршуулалт дахин шинэ зээлд ашиглагдахгүй. Харин аль хэдийн ашиглагдсан хэсэг байвал түүний эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ.


8.6 Ашиглагдсан хувь гэж юу вэ?

Ашиглагдсан хувь нь таны байршуулсан мөнгөнөөс хэдэн хувь нь бодитоор зээлдүүлэгдсэнийг харуулна.

Ашиглагдсан хувьУтга
0%Таны мөнгө хараахан ашиглагдаагүй
50% орчимБайршуулсан мөнгөний тал орчим нь зээлдүүлэгдсэн
90%+Ихэнх хэсэг нь зээлдүүлэгдсэн
100%Бүх мөнгө ашиглагдсан

Ашиглагдаагүй сул мөнгийг буцаан татах боломжтой. Харин ашиглагдсан мөнгө нь зээлдүүлэгдсэн тул эргэн төлөлтөөр буцаж орж ирнэ.


8.7 Анхаарах зүйл

  • Байршуулсан мөнгөний ашиглагдсан хэсгийг шууд буцаан татах боломжгүй.
  • Зөвхөн ашиглагдаагүй буюу сул байгаа дүнг буцаан татах боломжтой.
  • Хугацаа сунгаснаар таны нийлүүлэлт Мөнгөний зах дээр илүү удаан идэвхтэй байна.
  • Нэмж байршуулах үед тухайн нийлүүлэлтийн өмнөх нөхцөл, хүү, хугацаа үйлчилж болох тул мэдээллээ заавал шалгана.
  • Шимтгэлтэй үйлдэл хийх үед баталгаажуулах дэлгэц дээр эцсийн дүнг шалгах хэрэгтэй.

Last updated on