💰 Мөнгө дарах
Та өөрийн мөнгөө өндөр өгөөжтэйгээр АвДар Хэтэвчинд дарах боломжтой.
🗂 Авдаруудын жагсаалт
Баруун доод буланд байрлах “+” товчийг дарснаар бүх авдаруудын жагсаалт гарч ирнэ. Авдар бүрийн өгөөж “Мөнгө дарах” товчны доор хувиар илэрхийлэгдсэн байна.

- 🟢 Боломжит – Тухайн авдараас авах боломжит мөнгөний дээд хэмжээ
- 🔵 Нийт – Тухайн авдарт дарсан хөрөнгийн нийт дүн
📈 Өгөөж хэрхэн тооцогддог вэ?
- Ногоон өнгөөр бичигдсэн хувь нь тухайн авдарын зарласан өгөөж.
- Хар өнгөөр бичигдсэн хувь нь тухайн авдарын бодит өгөөж бөгөөд энэ нь хэрэглэгчдийн авсан мөнгөний харьцаагаар тооцогдоно.
- Зарим авдар дээр Боломжит дүнгийн оронд Эрэлт гэсэн утга гарч ирдэг. Энэ нь тухайн авдарт өгөгдсөн мөнгө авах захиалгын нийт дүн юм. Энэхүү авдарт мөнгөө дарвал шууд өмнө өгсөн захиалгыг биелүүлэх болно.

🧭 Хэрхэн мөнгө дарах вэ?
- АвДар Хэтэвч-дээ нэвтэрч, Дарсан мөнгө хуудсыг нээнэ.
- Баруун дээд буланд байрлах “+” тэмдэгтэй товчийг дарж авдаруудын жагсаалтыг гаргана.
- Сонирхсон авдарынхаа доорх “Мөнгө дарах” товчийг дарна.
- Гарч ирсэн цонхноос Крипто хэтэвч эсвэл Банкны данс сонгон мөнгө дарах боломжтой.
- Крипто хэтэвчээр дарах бол MONT-ийн хэмжээг оруулж, мэдээлэлтэй танилцан баталгаажуулах товчийг дарна.
- Банкны дансаар дарах бол дансаа сонгон, дүнгээ оруулан мэдээлэлтэй танилцаж баталгаажуулна.
- Баталгаажуулалтын мэдээлэлтэй танилцсаны дараа Мөнгө дарах товчийг дарна.
Дарсан мөнгөний өгөөжийг сар бүрийн эхний долоо хоногт олгодог.
✅ Орлого нэмэх
- АвДар Хэтэвч-дээ нэвтрэн орж Дарсан мөнгө хуудсыг нээнэ.
- Таны дарсан мөнгүүд харагдана. Тухайн дарсан мөнгө дээр дарснаар
Орлого нэмэх
,Зарлага
,Дэлгэрэнгүй
,Авдар солих
гэсэн сонголтууд гарч ирнэ. Орлого нэмэх товчийг дарна. - Орлого нэмэх цонх нээгдэнэ. Та:
- Крипто хэтэвч ашиглан MONT нэмэх
- эсвэл Банкны данс сонгон орлого хийх боломжтой.
- Орлого оруулах хэмжээгээ MONT-оор оруулна.
- Мэдээллээ шалгаж, баталгаажуулах товчийг дарна.
- Орлого амжилттай нэмэгдсэний дараа таны дарсан мөнгөний дүн шинэчлэгдэнэ.
💡
Орлого нэмэх нь таны өмнө нь дарсан мөнгөнд нэмэлт болгон орж өгөөжийн суурийг өсгөдөг.
🧾 Зарлага гаргах
- АвДар Хэтэвч-дээ нэвтрэн орж Дарсан мөнгө хуудсыг нээнэ.
- Таны дарсан мөнгүүд харагдана. Тухайн дарсан мөнгө дээр дарснаар
Орлого нэмэх
,Зарлага
,Дэлгэрэнгүй
,Авдар солих
гэсэн сонголтууд гарч ирнэ. Зарлага товчийг дарна. - Таны боломжит зарлага гаргах дүн Авдарын одоогийн үлдэгдэл: хэсэгт харагдана.
- Гаргах дүнгээ MONT-оор оруулж, мэдээллээ шалган мөнгө татах товчийг дарна.
- Баталгаажуулалтын мэдээлэлтэй танилцан мөнгө татах товчийг дарснаар таны крипто хэтэвчрүү хэсэг хугацааны дараа MONT орно.
⚠️
Хэрэв өөр харилцагч мөнгө авсан байвал та зарлага хийх боломжгүй байж болно.
🔄 Авдар солих
- АвДар Хэтэвч-дээ нэвтэрч Дарсан мөнгө хуудсыг нээнэ.
- Таны дарсан мөнгүүд харагдана. Тухайн дарсан мөнгө дээр дарснаар
Орлого нэмэх
,Зарлага
,Дэлгэрэнгүй
,Авдар солих
гэсэн сонголтууд гарч ирнэ. Зарлага товчийг дарна. - Гарч ирэх цонхноос Авдар солих товчийг дарна.
- Шинэ авдраа сонгож, шилжүүлэх дүн болон мэдээллээ шалгана.
- Солих нөхцөлтэй танилцаж, баталгаажуулах товчийг дарна.
- Хэрэв хоёр авдарын нөхцөл зөрүүтэй бол солих үед шимтгэл тооцогдож болно.
⚠️
Авдар солих нь таны өмнөх өгөөжид нөлөөлөх боломжтой тул нөхцөлтэй сайтар танилцаарай.
Last updated on