Skip to Content
АвдарАвдарын тойм

Авдар апп ашиглах гарын авлага

Авдар нь хэрэглэгчид хоорондоо мөнгө зээлэх, зээлдүүлэх боломжтой P2P санхүүгийн платформ юм.

Авдарын гол логик нь:

  • Мөнгө хэрэгтэй хэрэглэгч Эрэлт үүсгэх эсвэл бэлэн Нийлүүлэлт-ээс шууд мөнгө авах
  • Мөнгөө зээлдүүлж өгөөж авах хэрэглэгч Нийлүүлэлт үүсгэх эсвэл бэлэн Эрэлт-ийг санхүүжүүлэх
  • Баталгаа, батлан даалт, хэтэвч, байршуулсан мөнгө, өгөөж, төлөлтөө нэг дор удирдах


1. Нүүр хуудас

Апп руу нэвтэрсний дараа Нүүр хэсэг гарч ирнэ. Энд таны Авдар дахь ерөнхий мэдээлэл харагдана.

Гол мэдээллүүд

ХэсэгТайлбар
Хэтэвчний үлдэгдэлТаны хэтэвчин дэх үлдэгдэл
Авах боломжит дүнОдоогоор ашиглаж болох дүн
Санхүүгийн чадварТаны санхүүгийн төлөвийн үзүүлэлт
Байршуулсан мөнгөЗээлдүүлэхээр байршуулсан мөнгө
Авсан мөнгөАвсан зээлийн мэдээлэл
БаталгааБаталгааны мэдээлэл
Батлан даалтБусдаас авсан эсвэл бусдад өгсөн батлан даалтын мэдээлэл
Санал асуулгаИдэвхтэй санал асуулга байгаа эсэх

Доод цэс

  • Нүүр
  • Мөнгөний зах
  • Базаар
  • Хэтэвч

Last updated on